1-5-р сард Хятадын нийт төсвийн орлого 9 триллион 691 тэрбум 200 сая юаньд хүрэв

1-5-р сард Хятадын нийт төсвийн орлого 9 триллион 691 тэрбум 200 сая юаньд хүрэв


5 сар

Хятадын Сангийн яамнаас өнөөдөр /6-р сарын 24/ энэ оны эхний таван сарын төсвийн орлого, зарлагын гүйцэтгэлийг нийтлэв. Тоо баримтаас үзвэл, 1-5-р сард Хятадын нийт төсвийн орлого 9 триллион 691 тэрбум 200 сая юань болж, өнгөрсний мөн үеэс 2.8%-иар буурсан байна. Өнгөрсөн оны мөн үед жижиг, дунд, бичил аж ахуйн нэгжийн татварыг хойшлуулан суурь тоог нэмэгдүүлсэн байдал, мөн ноднин жилийн дундуур хэрэгжсэн Татварын бууралт, хөнгөлөлт зэрэг бодлогын онцгой хүчин зүйлсийн нөлөөллийг хасч тооцвол, харьцуулж болох өсөлтийн хурд ойролцоогоор 2% байгаа бөгөөд харьцуулж болох өсөлтийн хэмжээ нь 1-4-р сар хүртэлх өсөлттэй үндсэндээ ижил байна.

Зарлагын үүднээс авч үзвэл, 1-5-р сард Хятадын нийт төсвийн зарлага 10 триллион 835 тэрбум 900 сая юань болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 3.4%-иар өссөн байна. Хятадын нийт төсвийн зарлага нь жилийн төсвийн зарлагын 38 хувийг хангасан нь сүүлийн гурван жилийн дунджаас өндөр байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү