Хоёр эмэгтэйн аминд хүрсэн 20 настай этгээдийн талаар өнөөдөр 16:30 цагаас Нийслэлийн цагдаагийн удирдах газраас мэдээлэл хийх гэж байна. Тодруулбал, 20 настай эрэгтэй Д нь 16 настай эмэгтэйг боож хөнөөгөөд чемодан дотор хийсэн, мөн 32 настай эмэгтэйг хөнөөж, цогцсыг нь хувцасны шүүгээнд хийсэн болохыг цагдаагийн байгууллагаас илрүүлсэн байна.
Тэгвэл уг хэргийн талаар ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр цахим хуудастаа “Цуврал алуурчин” байж болзошгүй этгээдийг цагдаа илрүүлж баривчилсан. Шалгалтын ажил үргэлжилж байна" гэжээ.