С.Эрдэнэ: Мэтгэлцээн бол шударга зарчим. Ж.Ганбаатарыг дуудаж байна

С.Эрдэнэ: Мэтгэлцээн бол шударга зарчим. Ж.Ганбаатарыг дуудаж байна


5 сар

Баянгол дүүрэг буюу УИХ-ын есдүгээр тойрогт нэр дэвшиж буй С.Эрдэнэ өрсөлдөгч намын кандидатаа мэтгэлцээнд дуудахаар болжээ. Энэ нь УУХҮ-ийн сайд, тус тойрогт МАН-аас нэр дэвшиж байгаа Ж.Ганбаатар.

Ардчилсан нам сонгуульд ялагдсанд хариуцлага хүлээн, даргын албан тушаалаа өгч байсан С.Эрдэнэ 2024 оны сонгуулийн сурталчилгаат хугацаанд төдийлөн идэвхгүй байгаа. Ж.Ганбаатар ч адил.

Сонгуулийн санал хураалт болоход долоон өдөр үлдлээ. Сүүлийн долоо хоногт өрсөлдөөн ил тод түвшинд идэвхэждэг.

Энэ талаар С.Эрдэнэ хэвлэлийн бага хурал хийн мэдээллээ.

Тэрбээр "Гуравхан тодорхой асуудлаар мэтгэлцмээр байна. Уулзалт, цуглаан бүр дээр МАН баримт, нотолгоогүй зүйл ярьдаг. Хоёрт, сүүлийн найман жилд Нийслэл, дүүрэгт ямар ажил хийсэн бэ. Алдаа оноо нь юу байв гэдэг дээр тулгуурлаж, мэтгэлцье.

Сонгуулийн үеэр шууд мэтгэлцээн зохион байгуулах замаар шударга өрсөлддөг. Сонгогчдод сонголтоо хийх боломжийг нээдэг. Иймд Баянгол дүүргийн АН-ыг ахалж буй миний хувьд тус дүүргийн МАН-ын хорооны дарга Ж.Ганбаатарыг шууд мэтгэлцээнд дуудаж байна. Ж.Ганбаатар багаараа ирнэ гэвэл би ч багийнхантайгаа шууд мэтгэлцэхэд нээлттэй" гэлээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү