https://sensor.kemdikbud.go.id/public/info/terbaik/ https://dinaskebudayaan.jakarta.go.id/cagarbudaya/uploads/-/demox/ https://disdukcapil.waykanankab.go.id/-/demox/index.html https://dukcapil.wajokab.go.id/demo/ https://disdukcapil.inhilkab.go.id/store/demo/ https://wisuda.unkris.ac.id/pages/demo-slot/
Үерийн далан халихаас сэргийлж, Дунд голын төгсгөлд зөвшөөрөлгүй барьсан түр замыг сэтэллээ

Үерийн далан халихаас сэргийлж, Дунд голын төгсгөлд зөвшөөрөлгүй барьсан түр замыг сэтэллээ


4 долоо хоног

Өчигдөр буюу зургаадугаар сарын 20-ны 21:00 цагаас эхэлж орсон борооны улмаас Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дунд голын үерийн далан халих эрсдэл үүсээд байгаа юм. Үүнтэй холбоотойгоор Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын Засвар, ашиглалтын албаны дарга Б.Бямбасайханаас тодрууллаа. 

Тэрбээр “Өчигдөр орсон усархаг борооноос үүдэлтэй баруун уулын төгсгөлд Дунд голын үерийн далан халих эрсдэл үүссэн. Иймээс Дунд голын төгсгөлд зөвшөөрөлгүй барьсан түр замыг сэтэлж буй. Ингэснээр хотын төв хэсэг болох “Бөмбөгөр” худалдааны төв, Баруун дөрвөн зам чиглэлд ус халих эрсдэлээс сэргийлэх юм” гэв.

Мөн Туул голын усны түвшин 25 см, Сэлбэ голын усны түвшин 30 см-аар нэмэгдсэн байна. Улаанбаатар хотод зургаадугаар сарын 21, 22-нд бороо, уулархаг хэсгээр нойтон цас орох бол 25, 26-нд дуу цахилгаантай аадар орох төлөвтэй байгааг ЦУОШГ-аас мэдээлсэн. Иймд мэргэжлийн байгууллагуудаас өгч буй сэрэмжлүүлэг мэдээллийг цаг тухай бүрд нь авч, болзошгүй үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

Post image
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү