Г.Сайханбаяр: Би сонгуулийн суртачилгаагаа үргэлжлүүлнэ

Г.Сайханбаяр: Би сонгуулийн суртачилгаагаа үргэлжлүүлнэ


6 сар
Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр өнөөдөр /2024.06.18/ мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Юуны өмнө Өвөрхангай аймгийн Сант суманд зургадугаар сарын 15-16-нд шилжих шөнө эрдэнэт хүний амь нас эрсдсэн явдалд талийгаачийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье. Би өөрөө цэргийн хүн. Эцэг хүн, эр хүний хувьд туйлын их харамсч байна. Би улс төрийн ёс зүйг баримталж, монгол хүний жудгийг заан улс төрийн сонгуулийн сурталчилгаагаа зогсоогоод байна. Гэтэл Ардчилсан намын дарга Л.Гантөмөр, нэр дэвшигч С.Ганбаатар нар намайг улс төрийн захиалгат аллагад ичгүүргүйгээр гүтгэж байна.  Намайг онц ноцтой гэмт хэрэгт холбон гүтгэлээ. Энэ их уй гашууг улс төрийн өчүүхэн зорилгод ашиглаж байгаа ёс жудаггүй асуудлаа нэн даруй зогсоохыг монгол хүний ёсоор шаардаж байна. Би энэ асуудлыг Сонгуулийн болон хуулийн хяналтын байгууллагад тавина гэдгээ мэдэгдье.

Ардчилсан намын дарга Л.Гантөмөр, нэр дэвшигч С.Ганбаатар нартай улс төрийн захиалгат аллагад гүтгэсэн асуудалтай холбоотойгоор хаана байгаа газар нь олны өмнө нүүр тулж, уулзахад бэлэн байна.

Уулзана гэж бодож байгаа. Нийт нэр дэвшигчдээ ёс зүйтэй, шударгаар өрсөлдөхийг уриалж байна. Нэр дэвшигчийн нэр эргүүлэн татах асуудал хуультай. Хоёрхон тохиолдолд нэр дэвшигчийг татна. Нэгдүгээрт, нэр дэвшигч нас барах. Хоёрт, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гаргасан тохиолдолд. Тийм учраас нэр дэвшигчийг эргүүлэн татах асуудал яригдахгүй. Сонгуулийн сурталчилгаагаа хэвийн үргэлжлүүлнэ" гэж мэдэгдлээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү