М.Нарантуяа: Ардчилсан намын байрыг ₮1 тэрбумаар худалдаж авъя

М.Нарантуяа: Ардчилсан намын байрыг ₮1 тэрбумаар худалдаж авъя


6 сар

ИЗНН-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж, 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх кандидатуудаа танилцууллаа.

Энэ үеэр С.Зориг агсны хөшөөг нүүлгэх, оронд нь барилга барих гэж буй асуудлыг хөндсөн.

Түүнчлэн ИЗНН-аас УИХ-ын сонгуульд нэр дэвших М.Нарантуяа төлөөлж дараах зүйлийг ярив.

Тэрбээр “С.Зориг агсны хөшөөг хадгалж үлдэх нь Монголын ард түмний хүсэл зориг мөн. Энэ хөшөө “Шинэ дэвшилтэт холбоо” байгууллага Ардчилсан намын байр буюу С.Зориг агсны хөшөө байрладаг газрыг эзэмшдэг. Гэвч зориулалтыг өөрчилж, хөшөөг нурааж, худалдаа үйлчилгээний барилга барих тухай мэдээлэл түгсэн. Иймд “Шинэ дэвшилтэт холбоо”-ноос Ардчилсан намын тус байрыг газартай нь 1 тэрбум төгрөгөөр худалдаж авах санал тавьж байна.

Хэрэв энэ саналыг хүлээж авахгүй бол Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарт шаардлага хүргүүлнэ. Шаардлагадаа, Нийслэлийн өмчөөс шилжүүлж авсан газрыг зориулалтын бусаар ашиглах гэж буй “Шинэ дэвшилтэт холбоо”-ны зөвшөөрлийг цуцлах агуулга тусгасан” гэлээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү