Дэлхийн хамгийн алдартай эмэгтэйчүүдийн нэг, жүжигчин, хүмүүнлэгийн элч төлөөлөгч Анжелина Жоли 1975 оны энэ өдөр АНУ-ын Калифорни мужийн Лос Анжелес хотод кино жүжигчин Жон Войт болон Маршелин Бертраны охин болж мэндэлжээ. Тэрбээр 1982 онд аавынхаа гол дүрд нь тоглож байсан “Lookin’ to Get Out” гэх инээдмийн кинонд анх оролцон тоглож камерын өмнө гарээ. Анжелина Жоли нь Беверли Хиллзийн ахлах сургуулиийг төгсөж, үргэлжлүүлэн театрын чиглэлээр их сургуульд суралцжээ. Хэдийгээр аав нь нэртэй жүжигчин ч гэлээ Жоли эцгийн нэр нөлөөний сүүдэрт явахыг хүссэнгүй.
Анжелина 17 настайдаа “Cyborg 2” кинонд тоглосон ч киногоо нээсний дараа хэсэг хямарч, нэг жилийн хугацаанд ямар ч дүрийн сонгон шалгаруулалтад оролцоогүй гэнэ. Түүний хамгийн амжилттай дүрүүдийн нэг нь “Gia” киноны дүр байв. Түүнчлэн “Girl, Interrupted”, “Tomb raider”, “Mr and Mrs.Smith”, “Changeling”, “Salt”, “Maleficent” гэхчилэн түүний хит кинонуудын жагсаалт урт. Тэрбээр өнөөдрийг хүртэл 60 гаруй уран сайхны киноны зөвхөн гол дүрд тогложээ. Тэрбээр киноноос гадна “Lenny Kravitz”, “The Rolling Stones” хэд хэдэн хамтлагийн клипэнд тоглож байжээ.
Кино урлагаас бага зэрэг холдоод буй Анжелина Жоли өнгөрсөн жил өөрийн “Atelier Jolie” нэртэй апсайклинг болон бусад тогтвортой хөгжлийн арга барилд суурилсан хувцасны брэндээ үүсгээд буй.