Нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгааны хандивын дансаа нээж эхэллээ

Нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгааны хандивын дансаа нээж эхэллээ


6 сар

УИХ-ын 126 гишүүнийг сонгох санал хураалт 2024 оны зургаадугаар сарын 28-ны Баасан гарагт явагдана. Сонгуульд оролцох хүмүүс нэр дэвшигчийн үнэмлэхээ ирэх 10-ны өдөр гардан авах юм. Ингэснээр сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлнэ. Иймд нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгаанд зарцуулах мөнгөө олохоор хандиваа албан ёсоор зарлаад эхэлжээ.

Үндэсний Аудитын Газраас сонгуульд нам, эвсэл болон тойрогт нэр дэвшигчээс зарцуулах зардлын дээд хэмжээг тогтоосон. Тухайлбал, сонгуульд нам, эвслээс зарцуулах зардлын дээд хэмжээ 6.4 тэрбум, тойрогт нэр дэвшигчээс зарцуулах зардлын дээд хэмжээ 895,000 саяас 1.5 тэрбум төгрөг байна гэсэн юм. Тэгвэл зарим нэр дэвшигчид хувиасаа мөнгөө гаргахаа илэрхийлж байгаа бол зарим нь ард түмнийхээ өгсөн мөнгөөр сурталчилгаагаа хийхээр төлөвлөж буйгаа илэрхийлэв.

зураг

Зардлын дээд хэмжээ тогтоохдоо УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2-т заасан

  • 2.1. Сонгуулийн сурталчилгааны материал хэвлүүлэх, сонгогчдод тараах;
  • 2.2. Нийтийн эзэмшлийн гудамж, талбайд сонгуулийн сурталчилгааны зурагт самбар байрлуулах;
  • 2.3. Хуульд өөрөөр заагаагүй бол намын далбааг гудамж, талбайд байрлуулах, таних тэмдэг, уриа ашиглах;
  • 2.4. Сонгогчидтой уулзалт, хурал, цуглаан хийх;
  • 2.5. Ухуулах байр ажиллуулах;
  • 2.6. Радио, телевизийн сурталчилгааны нэвтрүүлэг ашиглах;
  • 2.7. Цахим орчин ашиглах зэрэг сонгуулийн сурталчилгааг явуулах арга хэлбэр, мөн хуулийн 13, 36, 37, 40, 41, 42, 43, 44, 45, 46, 47, 49, 52-т заасныг тус тус харгалзан тооцоолол хийсэн байна.

Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 37 нам руу өнгөрсөн сарын 23-ны өдрийн 08/232 дугаартай албан бичгээр зардлын дээд хэмжээний саналыг авахаар хүргүүлж, нэр бүхий 13 нам саналаа ирүүлснийг сонгуулийн зардлын дээд хэмжээ тогтооход харгалзан үзжээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү