Д.Тогтохсүрэн: Хамгийн гол нь манай намын бүлэг эв нэгдэлтэй, хариуцлагатай ажилласан

Д.Тогтохсүрэн: Хамгийн гол нь манай намын бүлэг эв нэгдэлтэй, хариуцлагатай ажилласан


6 сар

УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, энэ удаагийн парламентад хийсэн ажлаа тайлагналаа. Энэ үеэр Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Монгол Улсын их хурал өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд 2000 орчим шийдвэр гаргасан байна. Үүнийг манай бүлэг хэлэлцэж, гол ачааг нуруун дээрээ авч явж шийдсэн. ҮХНӨ-өөс эхлээд, улс төрийн намын тухай хууль, Боловсролын багц хууль, Эрүүл мэндийн багц хууль, Үндэсний баялгийн сангийн тухай хууль гээд маш олон хуулийг манай намын бүлэг голлон хэлэлцэж ажилласан.

Хамгийн гол нь манай намын бүлэг эв нэгдэлтэй, хариуцлагатай ажилласан. Сая хэсэг хугацаанд ирц жаахан саатсаныг эс тооцвол парламентын чуулган цагтаа эхэлж байсан. Ийм л хариуцлагатай 4 жил болж өнгөрсөн байна" гэлээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү