Ч.Хүрэлбаатар: УИХ-ын гишүүн байсан Ц.Гарамжавыг сонгуулийн өмнө хорьж байгааг гайхаж байна

Ч.Хүрэлбаатар: УИХ-ын гишүүн байсан Ц.Гарамжавыг сонгуулийн өмнө хорьж байгааг гайхаж байна


6 сар
  УИХ-ын чуулганы ээлжит хуралдаанаар Ерөнхий прокурорын орлогчоор хуульч О.Машбатыг томилохыг дэмжсэн.
 
                       Тэгвэл энэ үеэр УИХ-ын гишүүн, Эдийн засаг хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар “Монполимет” компанийн захирал Ц.Гарамжавыг барьж хорьсон гэдэг мэдээлэл гарсан. Би бол Эдийн засаг хөгжлийн сайд. Эдийн засагт хувийн хэвшлийнхний оруулдаг хувь нэмэр их. Хувийн хэвшлийнхэн Дотоодын нийт бүтээгдэхүүний 80 хувийг үйлдвэрлэдэг. Хэвлэлээр гарч байгаа мэдээллийг үзвэл Хөгжлийн банкны асуудалтай холбогдуулж  баривчилсан гэж байна. Хөгжлийн банкны хэргийг шалгаад, шүүх хурал нь болоод, сонсгол болоод бүх юм дуусан гэж бодсон. Яагаад ийм зүйл хийв гэдэг дээр олон нийт эргэлзэж байна. Элдэв бусаар гүтгэх, хий хоосон зүйлд холбогдуулж, нэр төрийг нь гутаах ажлыг идэвхтэй хийхийн хажуугаар бизнесийнхэн болон тэр тусмаа УИХ-ын гишүүн байсан хүнийг сонгуулийн өмнө хорьж байгааг гайхаж байна.  Ийм нөхцөл байдалд прокурор хүний хувьд ямар байр суурь барих нь зөв бэ гэдгийг тодруулмаар байна. Хөгжлийн банктай холбоотой юм бол тэр асуудлыг хэлэлцэж байх үед нь шийдэх ёстой шүү дээ. О.Машбат прокурорыг ийм зүйл хийсэн гэж хэлж байгаа юм биш. Гэхдээ огт холбоогүй цаг үед, сонгууль дөхчихсөн үед энэ баривчилгаа явсан нь улс төрийн акц гэж үзэхээс аргагүй болоод байна. Хувь хүнийхээ хувьд та юу гэж үзэж байна вэ. Өөрийг чинь прокурорын орлогч болгох гэж байгаа үед ийм асуудал гарсан учир ямар байр суурьтай байгаа вэ гэдгийг сонсъё" гэв.
 
          Харин энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар "Энэ асуудал бол хууль хүчний байгууллагын ажил учраас бид тодорхой зүйл хэлэх боломжгүй. Аливаа хуулийн байгууллага хуулиа дээдэлж, хуулийн хүрээнд ажиллах ёстой. Хууль хүчний байгууллагын үйл ажиллагаанд улс төрийн болон бусад нөлөөлөл оролцох ёсгүй. Хэн нэгний албан тушаалтны нөлөө оролцох ёсгүй. Тэр дагуу хуулийн дагуу явж байгаа байх. Хуулийнг хүрээнд ажиллаж байгаа хөрөнгө оруулалтыг дэмжих ёстой гэсэн байр суурьтай байна" гэлээ.
 
        Улсын ерөнхий прокурорын орлогч О.Машбат "Хэвлэлийн мэдээллийг харсан. Мөрдөн шалгах ажиллагаанд тухайн хэргийг мөрдөж байгаа мөрдөгч, хяналт тавьж байгаа прокурор хяналт тавьж, хариуцаж ажилладаг. Миний хувьд энэ талаар тодорхой мэдээлэл алга. Хөгжлийн банкны хэрэгт Нийслэлийн эрүүгийн хэргийн давж залдах шатны шүүх шийдвэр гаргасан. Үүний дараа хэргийн оролцогч, өмгөөлөгч нар Улсын дээд шүүхэд гомдол гаргасан гэсэн мэдээлэлтэй байгаа" гэсэн тайлбарыг өглөө.                         
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү