Улс төрийн намууд нэр дэвшигчдээ зарласан билээ .и
Хамгийн эхлээд ХҮН нам тойрогт болон жагсаалтаар нэр дэвшигчдээ зарласан бол ардаас нь АН зодоонтой, шуугиантайхан зарлав.
Эгээ л уламжлал ёсоороо МАН хамгийн эцсийн мөчид нэр дэвшигчдээ зарлаж, нийгмийг хоёр хуваагаад орхилоо. Намын жагсаалтынхаа эхний байруудад хэний ч мэдэхгүй инженерүүдийг багтааж тэдний араас МАН-ын залуу үеийн залгамжлагчид жагссан байна.
Тойрогт нэр дэвшигчдийг ажиглавал их л зодоонтой байсан харагдана. Ана мана үзэлцэх тойрог ч байна, зарим нь ялагчид нь тодорхой тойрог ч харагдана. МАН-аас СХД-д нэр дэвшүүлсэн байдлыг харахад АН-д ялагдах нь тодорхой болжээ гэсэн бор шувуу нисээд эхэлжээ. Учир нь АН-ын томоохон лидер Н.Алтанхуяг СХД-тээ эргэн ирж байгаа юм.
Нөгөө талд 2020 онд МАН-аас сонгуульд нэр дэвшсэн хүмүүсээс хэн нь ч очсонгүй. Х.Нямбаатар Нийслэлийн намын хороог удирдаад их хуралд нэр дэвшээгүй, Д.Сумьябазарыг ногоон автобусны хэргээр сүүлийн мөчид нэр дэвшүүлэхгүй болсон, сайд Н.Учрал СБД-рүү явсан, Б.Жаргалмаа гишүүнийг нэр дэвшүүлэхгүй болсон, П.Анужин гишүүнийг сүүлийн мөчид Зүүн бүс рүү явахыг тушаасан. Сүүлд нөхөн сонгуулиар орж ирсэн Н.Батшугарыг эс тооцвол СХД-т хуучин нэр дэвшигчдээс хэн ч очихгүй дандаа шинэ хүмүүс.
Соёлын сайд ганцаараа л эмэгтэй бол явна гээд “эрхлээд” суучихаж. Энэ бол АН-д тойргоо бэлэглэж байгаагаас ялгаагүй явдал юм. СХД-ийн АН-ын дарга Г.Очирбат жагсаалтад дээгүүрт бичигдсэн учраас одоо тойрогт намаа ялуулах дээр л ажиллахад төвлөрнө, 5:0-ээр ялна гэж төлөвлөж байгаа нь Н.Алтанхуяг нарын хүчтэй лидертэй багт боломжгүй зүйл биш л болов уу...
МАН СХД-ийг АН-д "бэлэглэв үү"!
2 жил /2024-05-22 03:49:07 GMT+8/
М.Энхцэцэг: Эрчим хүчний сайд Б.Найдалааг огцруулахаар 10 гишүүн гарын үсэг зурсан. Гэтэл туслах нь яриаг маань тасалж, биед маань халдлаа
470
3 долоо хоног
Ц.Идэрбат: Ямааны годрон өвчнөөр малаа устгалд оруулсан 58 малчин өрхөд 5.3 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр өгнө
1323
3 долоо хоног
Д.Ганбат: Баавгайд алим, мандарин тавьж өгөх мөнгө байдаг хэрнээ баавгайтай тэмцэх буу байхгүй
3113
1 сар
Т.Доржханд: Яамдууд тендер хийдгээ болино. Худалдан авалтын үнэлгээг AI-р шийдвэрлэдэг болно
3416
1 сар
Ц.Сандаг-Очир: COP17 ба COP31 хурлын уялдаа нь Риогийн гурван конвенцын нэгдсэн хэрэгжилтийг ахиулах чухал алхам болно
3833
3 сар
Хүмүүсийн хэлж заншснаар савны амсар боолгох буюу умайн гуурсан хоолойг боолгохоос аль болох татгалз
82380
24
9 жил
З.Цэцэгзул: Хятадын баг маш олуулаа хэдхэн цом медалтай байхад бид дөрөв 5 цом олон медалтай сууж байх үнэхээр гоё байсан
75693
8
9 жил
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
-
0
-
0
-
0
-
0
-
0
-
0
- Эхэнд
- Сүүлд