Ардчилсан намын жагсаалтын 4-т бичигдсэн С.Цэнгүүн

Ардчилсан намын жагсаалтын 4-т бичигдсэн С.Цэнгүүн


7 сар

2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн нэрсийг нам, эвслүүд зарласан. Энэ удаагийн сонгуульд нэр дэвшигчдийн хамгийн залуу нь 26 настай.

Тухайлбал, Ардчилсан намаас жагсаалтаар нэр дэвшсэн Саруулсайханы Цэнгүүн 1997 онд төрсөн, 2022 онд СЭЗИС-ийн Санхүү менежментийн ангийг дүүргэсэн. Өдгөө Ардчилсан намын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан Нарийн бичгийн даргаар ажилладаг.

Түүний нэр Ардчилсан намын нэр дэвшигчдийн жагсаалтын дөрөвдүгээрт бичигджээ. С.Цэнгүүн сонгуульд нэр дэвших болсон талаараа “Яагаад нэр дэвших болсон тухайгаа бодоход дандаа л нэг л хариу байдаг. Харсаар байж, мэдсээр байж өөрийн амьдрах Монгол улсаа Венесуэлийн араас явуулмааргүй байна.

Анзаарвал бид улс төрийн бодлого ярихаа цөөлж, тогтож сууж уншихаа ч больж. Хүмүүс юм уншихгүй юм чинь 2 минутын бичлэг хий гэнэ. Хагас дутуу эмоци, хувь хүний харизмаар дарангуйллыг ялах боломжгүй.

Үр ач нараа “Эмээ та Монгол улс ийм болоход юу хийж байсан юм бэ?” гэж асуухын цагт түүхийнхээ зөв талд бахархалтай зогсож үлдэхийн төлөө өнөөдөр хүмүүст адлуулсан ч бай зүүний халамжийн улс төрийн бодлогын эсрэг, баруун төвийн Ардчилсан намаа хүчтэй институт болгох гэж бид зүтгэх болно” хэмээн цахим хуудсандаа бичжээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү