Хөх мөрний хойгийн гадаад худалдаа 5 их наяд юань давжээ

Хөх мөрний хойгийн гадаад худалдаа 5 их наяд юань давжээ


6 сар

Эхний дөрвөн сарын байдлаар, Хөх мөрний гурвалжин хойгийн импорт экспортын хэмжээ 5.04 их наяд юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 5.6 хувиар өсч, шинэ амжилт тогтоолоо гэж Шанхайн Гаалийн газраас сурвалжлагч мэдээлэв.

Тус бүс нутгийн гадаад худалдааны хэмжээ Хятадын нийт импорт экспортын үнийн дүнгийн 36.5 хувийг эзэлж байна. Үүнд дээд шинэ технологийн бүтээгдэхүүний импорт экспорт 1 их наяд 240 тэрбум юань болж, өнгөрсөн оны мөн үеэс 8.3 хувиар өссөн нь Хятадын ижил төрлийн бараа бүтээгдэхүүний импорт экспортын үнийн дүнгийн 35.3 хувийг эзэлж байна. Хувийн компаниудын гадаад худалдаа 2 их наяд 690 тэрбум юань болж, өнгөрсөн оны мөн үеэс 9.8 хувиар нэмэгдэж, Хятадын хувийн хэвшлийн импорт экспортын үнийн дүнгийн 35.7 хувийг эзэлж байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү