Саналын хуудасны зураг авч бичлэг хийвэл 10 саяар торгоно

Саналын хуудасны зураг авч бичлэг хийвэл 10 саяар торгоно


6 сар

Сонгуулийн ерөнхий хорооноос, саналын хуудасны зургийг авч, олон нийтэд цацах нь хууль зөрчсөн үйлдэл болно. Сонгуулийн хууль тогтоомж зөрчвөл Харилцаа холбооны зохицуулах хороо ажиллаж байгаа бөгөөд олон гомдол, зөрчлүүдийг арилгаж ажиллана. Зарим иргэд мэдээлэл муутайгаас ийм үйлдлүүд гаргадаг гэдгийг онцолсон.

Хэрэв саналын хуудасныхаа зургийг  авбал  Зөрчлийн тухай хуулийн дагуу 10 сая төгрөгөөр торгох хуулийн заалттай юм байна.

Тодруулбал, Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 30 дахь хэсэг.

  • Сонгогч нь санал авах байрнаас саналын хуудас авч гарсан, саналын хуудсанд тэмдэглэсэн саналаа болон бусад сонгогчийн тэмдэглэсэн саналыг баримтжуулан зураг авсан, дүрс бичлэг хийсэн, шууд дамжуулсан,
  • Саналын хуудсанд зориулалтын бус үзгээр санал тэмдэглэсэн, аль нэг нэр дэвшигчийн төлөө санал өгөх, эсхүл өгөхгүй байхаар мөнгө, эд зүйл шаардсан, шаардаж авсан бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж тус, тус заажээ.

Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар УИХ-ын 126 гишүүний 78 гишүүнийг сонгуулийн тойргоос олныг төлөөлөх (мажоритор) аргаар, 48 гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх (пропорционал) аргаар сонгоно.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд зааснаар саналын хуудас нь сонгуулийн тойрогт нэр дэвшигчид өгсөн саналыг тэмдэглэх болон нам, эвсэлд өгсөн саналыг тэмдэглэх хэсэгтэй байна.

Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 54 дүгээр тогтоолоор Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн саналын хуудасны загварыг баталсан. Саналын хуудас нь Сонгуулийн тойрогт нэр дэвшигчид өгсөн саналыг тэмдэглэх, нам, эвсэлд өгсөн саналыг тэмдэглэх хоёр хэсэгтэй байх юм.

Сонгогч та саналын хуудасны сонгуулийн тойрогт нэр дэвшигчид өгсөн саналыг тэмдэглэх хэсэгт тухайн тойрогт ноогдох мандатын тоотой тэнцүү нэр дэвшигчийг сонгож тэмдэглэнэ. Мандатын тооноос илүү эсхүл дутуу нэр дэвшигч сонгож тэмдэглэвэл таны санал хүчингүйд тооцогдохыг анхаарна уу.

 

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү