Б.Энхбаяр: Монгол Улсын 560 шүүгчийн 75 хувь нь Ц.Элбэгдорж, Х.Баттулга нарын томилсон хүмүүс байгаа

Б.Энхбаяр: Монгол Улсын 560 шүүгчийн 75 хувь нь Ц.Элбэгдорж, Х.Баттулга нарын томилсон хүмүүс байгаа


6 сар

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж буй.

Энэ үеэр УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр "Нүүрсний хэргээр ял шийтгэгдсэн нөхдөөс магадлангаар суллагдах хүн байхгүй. Хорих ялаа дуустал нь эдэлнэ гэсэн үг. Ер нь шүүхтэй холбоотой асуудлыг ард түмэн харж байгаа даа. Би олон юм яримааргүй байна.

Монгол Улсын 560 шүүгчийн 75 хувь нь Ц.Элбэгдорж, Х.Баттулга нарын томилсон хүмүүс байгаа. Шүүгчдийн талыг нь Ц.Элбэгдорж томилсон" гэх тайлбарыг өгөв.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү