Дургүй хүргэсэн шүүгчээ орон нутаг руу цөлөх байдлаар Ц.Элбэгдорж шүүхийг гартаа оруулсан гэв

Дургүй хүргэсэн шүүгчээ орон нутаг руу цөлөх байдлаар Ц.Элбэгдорж шүүхийг гартаа оруулсан гэв


7 сар

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хэлэлцүүлгийн үеэр ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр "Ховдод 10 шүүгчтэй байх уу, нэг шүүгчтэй байх уу эсвэл Багануурт 10 шүүгчтэй байх уу, нэг шүүгчтэй байх уу гэдгийг ШЕЗ дураараа мэдэх гэж байна. Энэ бол маш аюултай. Шүүхийн Ерөнхий зөвлөл өөрөө хонгил болно. Дургүй хүргэсэн шүүгчийнхээ орон тоог хасаж байгаад орон нутаг руу цөлнө. Ц.Элбэгдорж шүүхийг ингэж гартаа оруулсан этгээд шүү дээ. Таалагдахгүй, үгэнд ордоггүй шүүгчээ хөдөө томилдог. Түүнийг нь "дүлий" шүүгч гэж нэрлэдэг. Тэгж байгаад хонгил үүсгэж, атгандаа оруулж байсан юм" гэх байр суурийг илэрхийллээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү