Баянзүрх дүүрэг парламентад таван мандатайгаар энэ удаагийн сонгуульд орно. “Хуулийн хулгайтай тэмцэнэ” уриатайгаар өмнөх сонгуульд орж байсан Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа, “Бүх монголоо эмчилнэ” уриагаар ялалт байгуулсан УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, Э.Бат-Амгалан, дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх, МҮОНРТВ-ийн захирал асан Л.Нинжжамц нарын зургаан хүн намдаа нэр дэвших хүсэлтээ илэрхийлээд байна. Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Баянзүрх дүүрэгт нэр дэвших талаар нам дотор нь яриад эхэлжээ. Намын даргын хувьд зүүн бүсэд ажиллах боломж гарахгүй тул ойроо бодож нийслэлд дэвшиж магадгүй хэмээн ярьж байгаа аж.
Тэгвэл УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан “Шинэ” намаас АН-даа эргэн ирж, Баянзүрх дүүрэгт нэр дэвшихээр хүсэлтээ өгчээ. Мөн Сэтгүүлч Ж.Баттуул, ҮБХ-ны гишүүн М.Тулгат, Ц.Жадамбаа, Т.Баясгалан, Г.Болормаа, Г.Ууганцэцэг нар тус дүүрэгт нэр дэвшихээр горилж байгаа гэнэ.
Улс төрийн хоёр том хүчин болох МАН-аас УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, АН-аас сэтгүүлч Ж.Баттуул нарын дунд гол өрсөлдөөн болохоор харагдаж байна.