Ж.Бат-Эрдэнэ: Тавдугаар сарын 7,8-нд сонсгол хийх худлаа боллоо, хурлын ирц хүрсэнгүй

Ж.Бат-Эрдэнэ: Тавдугаар сарын 7,8-нд сонсгол хийх худлаа боллоо, хурлын ирц хүрсэнгүй


7 сар

Ногоон автобусны хэргийн хянан шалгах түр хороо өнөөдөр хуралдаж, гэрчүүдийг зарлах болон сонсгол зохион байгуулах хугацааг товлох ёстой байсан. 

Гэвч УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллаж УИХ-ын байнгын хороодын ирц хүрэхгүй, үндсэндээ хууль тогтоох үйл ажиллагаа тасалдаж байна. Тухайлбал өнөөдрийн 2023/04/30-ний өдрийн байнгын хороодын ирц бүрдээгүй, ногоон автобусны хянан шалгах түр хорооны ирц ч бүрдээгүй. Энэ байдал сүүлийн гурван долоо хоног үргэлжилж байгаа гэж хэлэхэд болно.

“Ногоон автобус”-ны худалдан авах ажиллагаанд хяналт шалгалт хийх үүрэг бүхий Түр хороог байгуулж, Түрхорооны даргаар УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнээс тодруулахад "Өнөөдөр хуралдах ёстой байсан бас ирц хүрсэнгүй, Дараагийн 7 хоногт гишүүд нэлээн цугларчих байх. Ирцээ бүрдүүлж байгаад сонсголын товоо гаргана. Өнөөдөр сонсголын товоо гаргасан бол 5-р сарын 7,8-нд сонсголоо хийе гэж байсан юм.

Тавдугаар сарын 7,8-нд сонсгол хийх худлаа боллоо, тэгэхээр тэрний дараагийн 7 хоногт хийх болов уу гэж бодож байна. Хийхийн хувьд хийнэ. Хянан шалгагч нарын ажил бүрэн дууссан, хоёрдугаарт товыг гаргах шаардлагатай, Д.Сумъяабазар, Ж.Сүхбаатар нарын 103 гэрчийг дуудна" гэв. 

Улс төрчдийг намнах газрын сонсгол хойшилсон бол одоо нийтийн тээврийн худалдан авалтын сонсгол хойшилж магадгүй байна.  

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү