Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ

Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ


7 сар

Цагдаагийн байгууллагаас “Ачит ихт” ХХК-тай холбоотой хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцын талаар Прокурорын байгууллагын зөвшөөрсөн хэмжээнд мэдээлэл өгсөн. Энэ үеэрээ, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн “Цагалбарын дансанд байгаа 13 сая төгрөгийг сонгуульд ашиглахаар цэвэрхэн хөдөлгөмөөр байна“ гэж П.Цагаан руу бичсэн VIBER чатыг дэлгэсэн юм.

Үүнд, Ц.Элбэгдорж, "Сая харуулж байгаа "хэрэгт авагдсан" гэх зүйл ямар ч үндэслэлгүй. Энэ тухай Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мөн ярьсан. Хуулийн дагуу үнэн зөвийг тогтоолгох болно. Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ. Санаа тавьж буй олон хүнд баярлалаа. Хуулийн болон техникийн асуудлаар зөвлөх бол DM бичээрэй" гэх хариу тайлбарыг хийсэн байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү