Энэ өвөл зуд зурхантай тун хүнд жил байлаа. Олон сая малаа алдаж, малчид хөдөлмөрчид эдийн засгийн хувьд хэцүү байдалд оров. Засгийн газрын гишүүн бүр орон нутгаар явж, зудын нөхцөл байдалтай танилцаж, асуудлыг шийдвэрлэхээр ажилласан юм.
Энэ хавар Булган аймгийн Хангал сумын малчин Х.Эрдэнэбулган саахалт айлуудаараа нэгдэж зудыг өнтэй давсан тухайгаа ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгаланг очих үеэр илэрхийлж байв.
Малчин Х.Эрдэнэбулган мал сүргийнхээ чанарт анхаарч, сүргийн бүтцээ чухалчлан, хахир өвлийг давахын тулд 300 эх хониноос 50-60 эх малыг төллүүлжээ.
Түүнчлэн их малтай байж, бэлчээрийн даац хэтрүүлэх биш өрхийн хэрэглээнд тохирсон хэмжээгээр малаа өсгөж, эдийн засгийн эргэлтэд оруулдаг гэдгээ онцолж байв.
Тэгвэл 2024 оны сонгуульд МАН-ын жагсаалтад малчин Х.Эрдэнэбулган малчдыг төлөөлөн жагсаалтад бичигдэхээр болсон гэх мэдээлэл байна. Х.Эрдэнэбулган нь сэтгүүлч мэргэжилтэй бөгөөд МҮОНТ-д ажиллаж байсан юм.