Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Ерөнхий боловсролын 84 дүгээр сургуулийн сурагч өнөөдөр /2024.04.23/ сургуулийнхаа дөрвөн давхраас унажээ.
Энэ талаар "Цагдаагийн байгууллагад дөрөвдүгээр сарын 23-ны өдрийн 11.00 цагийн үед Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны 4 давхраас хүүхэд унасан" гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Дуудлага мэдээллийн дагуу шалгахад 14 настай, эмэгтэй сурагч дотор муухайрсны улмаас цонхоор агаар амьсгалах үедээ толгой нь эргэж унасан гэх нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогдоод байна. Хохирогч эмнэлгийн тусламж авсан. Үргэлжлүүлэн шалгалтын ажиллагаа хийгдэж байна" гэх тайлбар өглөө.
Одоогоор хохирогч охины биеийн амин үзүүлэлт хэвийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол тус сургуулийн захиргааны зүгээс тодорхой мэдээлэл өгөхөөс татгалзаж байна.