Дөрвөн жил дуугүй суугч, сонгодог хариулттайгаар хэлд оров

Дөрвөн жил дуугүй суугч, сонгодог хариулттайгаар хэлд оров


7 сар

Сонгууль хөлгүйг нь хөлд, чимээгүйг нь хэлд оруулдаг шидтэй.

УИХ-ын гишүүн П.Анужин "Дуугүй байх сонгодог хариулт ч “Хариулъя” зарим зүйлд" хэмээх тайлбартайгаар зургаа нийтэлсэн нь шүүмжлэл дагуулаад байна.

Үүнийг нь "Дөрвөн жил хийх зүйлээ ойлгоогүй тул юу ч хийж чадсангүй гэснийх илэрхийлэл" хэмээж буй. Дөрвөн жил байдгаараа гэдийж, гяндайж, дуугүй суусан гишүүдийн нэг бол П.Анужин. Парламентын танхимд ч, сэтгүүлчдийн асуултад ч төдийлөн ам нээгээд байсангүй, таг дуугүй л сууж ирсэн.

П.Анужингийн хувьд 2020 оны УИХ-ын сонгуульд Сонирхайрханчуудын итгэл хүлээн парламентад сууж байлаа. Энэ удаагийн 2024 оны УИХ-ын сонгуулиар ч СХД-ээс Э.Батшугар, Б.Жаргалмаа нартай хөтлөлцөн нэр дэвшихээр горилж байна. Энэ удаа МАН сэтгүүлч Б.Жаргалмаад мандат өгөхгүй чигтэй байгаа бол П.Анужины лоббиг залуу удирдлагууд нь хүчрэхгүй гэгдэж буй. МАН-ын тухайд хотоос хүн ам ихтэй дүүргээс олон санал авах нь жагсаалтад үлэмж өндөр нөлөө үзүүлэх тул Б.Жаргалмаа, П.Анужин зэрэг дээрээс нь лоббигоор ороод ирдэг дүрүүдийг явуулж, илүү чанга дүрүүд сойхоор бэлтгэж байсан ч тохироо нь бүтэлгүйтсэн байдалтай байгаа аж. 

Эх сурвалж: Eguur.mn 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү