Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах УИХ-ын Түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол Төрийн ордонд гурав дахь өдрөө үргэлжилж байна.
Өнөөдрийн сонсголд нийт 56 гэрчийг дуудаад байгаа бөгөөд эмийн үнэ тогтоход нөлөөлж буй хүчин зүйлсийн хүрээнд Эм, Эмнэлгийн Хэрэгслийн Хяналт, Зохицуулалтын Газрын үйл ажиллагаа, чадавх, эмийн зохицуулалтын төлөвшлийн асуудлыг хэлэлцэнэ.
Эмийн чанарыг шинжлэх лабораторийн хүчин чадал, өнөөгийн нөхцөл байдал сэдвийн хүрээнд нийт 12 гэрчийг дуудсан аж. "2017-2020 онд Эрүүл Мэндийн сайдаар ажиллаж байсан Д.Сарангэрэлийг гэрчээр дуудсан. Гэвч гадаад томилолттой байгаа учраас оролцох боломжгүй талаар хүсэлтээ ирүүлсэн" хэмээн Түр хорооны ирц хариуцсан дарга танилцуулав.