Б.Энхбаяр: Нүүрс ярихаар гурил ярьж бултаад байх шаардлагагүй, Д.Амарбаясгалан сайд аа

Б.Энхбаяр: Нүүрс ярихаар гурил ярьж бултаад байх шаардлагагүй, Д.Амарбаясгалан сайд аа


7 сар

Өчигдөр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ "нүүрсний" хэрэгтэй холбоотой асуултад хариулт өгсөн. Тодруулбал,

"УИХ-ын индэрийг ашиглаж хийдэг жүжиг. "Маш муу найруулгатай, маш сайн зохион байгуулсан жүжиг явж байна" гэж би өмнө нь ч хэлж байсан. Би дахиад хэлье. Нүүрсний салбарт нэг ч удаа бизнес хийж байгаагүй. Цаашид ч хийхгүй" гэсэн юм.

Харин ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр хариу тайлбар хийж, "Нүүрсний хулгай”-г илчилж сонсгол хийж, түүний дагуу гарсан УИХ-ын тогтоолыг 3 сарын турш хэрэгжүүлэхгүй, холбогдох ЗГ-ын тогтоолын төслийг санаачилж Засгийн газраар хэлэлцүүлэхгүй байгаа эс үйлдэлдээ ЗГХЭГ-ын дарга тайлбар хийвэл зохино. Үндсэн хуульд зааснаар ЗГ хуулийн хэрэгжилтийг УИХ-ын өмнө хариуцна. Нүүрс ярихаар гурил яриад бултаад байх шаардлагагүй" гэжээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү