С.Баяр: Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой


8 сар

Ерөнхий сайд асан С.Баяр Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн талаар байр сууриа илэрхийлэв. Тэрбээр,

"Эби бид хоёр нэгэн үе хоёр том намын дарга нар байв. Бие биедээ хүндэтгэлтэй ханддаг. Харин хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой. Өөрт нь ч хэлдэг. Оюутолгойн гэрээг батлах, сонгуулийн хуулиа холимог болгох, сонгуулиар мөнгө амлахгүй гэж олны өмнө 2008 онд бид хоёр гар барин тохирсон. Аль нь ч биелээгүй.

Харин ч тэрбээр итгэл эвдэн, гэнэт "нэг сая" гэв. Тэрийг нь давуулж 1.5 сая гэсэн нь миний буруу. Их мөнгө амлах гаж тогтолцооны суурийг нь бид хоёр ийн тавьсан түүхтэй.

Тэрбээр 2008 оны долдугаар сарын 1-нд олныг бужигнуулж орхисон. Тэрийг нь хохиролгүй сайхан зохицуулж чадаагүй гэдгээр би буруутан болж хувирсан. Нэг иймэрхүү. Юутай ч бусдыг гоочлон басамжлах эрх бид хоёрт үгүй. Мөрөөрөө байсан маань дээр" гэжээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү