Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Дүнжингаравын уулзварт өнгөрсөн нэгдүгээр сарын 24-нд дэлбэрэлт болсон билээ. Дэлбэрэлтэдөртөж шатсан 207 дугаар байрны оршин суугчид өнөөдөр Төрийн ордны гадна жагслаа. Тэд өөрсдийн байр орон сууцыг дахин ашиглах боломжтой эсэх талаархи нэгдсэн дүгнэлтийг хурдан гаргаж асуудлыг нэг тийш болгохыг шаардаж Шадар сайд С.Амарсайхантай уулзахаар ийн жагсчээ.
200 гаруй иргэн орон байргүй болсон ч 78 хоног өнгөрч байхад хэн буруутай, цаашид яах эсэх нь тодорхойгүй байгаад оршин суугчид гомдолтой байна. Дөрөвдүгээр сарын 1-нд орон сууцыг дахин ашиглах боломжтой эсэх дүгнэлт гаргана гэсэн. Одоог хүртэл албан ёсны тайлбар мэдээлэл гаргаагүй. Бидний хувьд хүнд нөхцөлтэй байна" гэж байв.
Орон сууцыг сэргээн засварлаж дуусах хүртэл айлуудыг түрээсийн орон сууцанд байрлуулж байгаа юм.