"Миний" дэлгүүрийн галыг унтраах явцад хоёр алба хаагч угаартжээ


3 долоо хоног

Баянхошуунд байрлах "Миний" сүлжээ дэлгүүрт их хэмжээний гал гарч, яг одоо албаныхан галыг унтраахаар ослын газарт ажиллаж байна. 

Энэ талаар Онцгой байдлын ерөнхий газраас "Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны шинэ буудалд “Миний” дэлгүүрийн агуулахад гал гарч байна гэсэн дуудлага өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 8-ны өдрийн 10:28 цагт ирсэн.
Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги, Сонгинохайрхан дүүгийн онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29, 26 дугаар ангийн алба хаагчид үүрэг гүйцэтгэж байна" гэх мэдээллийг өглөө. 

Сүүлд өгч буй мэдээллээр, галыг унтраах явцад хоёр алба хаагч угаартаж эмнэлгийн тусламж авсан байна. 

Post image
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү