Б.Баатар: Бүлэглэл одоо Б.Ганчимэг бид хоёрыг хагалах санаархлаа хэрэгжүүлж байна

Б.Баатар: Бүлэглэл одоо Б.Ганчимэг бид хоёрыг хагалах санаархлаа хэрэгжүүлж байна


8 сар

Хero”-ийн найруулагч Б.Баатар, сэтгүүлч Б.Ганчимэгийн ярилцлагын яриаг дур мэдэн нэвтрүүлгийн эвлүүлэгтээ ашиглаж, зөвшөөрөлгүйгээр цацсан талаар Булган аймгийн иргэн Туяа өнөөдөр мэдээлэл хийж "Арилжааны телевизүүдээр "Улаанбаатараас ярьж байна" нэртэй ярилцлагыг бараг бүх сувгаар оройн цагаар цацсан.

Энэ нэвтрүүлэгт сэтгүүлч Б.Ганчимэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй ярилцсан юм. Б.Ганчимэг сэтгүүлч энэ ярилцлагыг "Ярилцлага" сэтгүүлийнхээ энэ сарын дугаарт зориулан авсан. Гэтэл найруулагч Б.Баатар түүний дүрсийг эвлүүлэн нэвтрүүлэгтээ ашигласан нь сэтгүүлчийн нэр төр, алдар хүнд, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлсөн тул шүүхэд хандсан" гэж хэлсэн юм. 

Тэгвэл энэ талаар тус нэвтрүүлгийн найруулагч Б.Баатар "Ерөнхийлөгч Н.Энхбаярын 100 эрхэм нэвтрүүлгийн хар материалыг хулгайлахын тулд тэр үеийн ТЕГ-ын дарга манай студид тусгай ажиллагаа явуулж, намайг сошиалд цацсан мэт түгээсэн. Б.Хурц өөрөө ч уучлалт гуйсан байдаг. Бүлэглэл одоо Ганчимэг бид хоёрыг хагалах санаархлаа хэрэгжүүлж байна” гэжээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү