Ц.Батболд: Ч.Хүрэлбаатар УИХ-д дахин сонгогдож, Ерөнхий сайд болохоор улайрч байна

Ц.Батболд: Ч.Хүрэлбаатар УИХ-д дахин сонгогдож, Ерөнхий сайд болохоор улайрч байна


8 сар

Увс аймгийн ИТХ-ын дарга Ц.Батболд ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатартай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр ҮАБЗ болон хууль, хяналтын байгууллагуудад хандаж, удаа дараа ноцтой мэдэгдлүүдийг хийгээд байгаа юм.

Ц.Батболд хэлэхдээ “Ч.Хүрэлбаатар өнгөрсөн хугацаанд Увс аймагт юу ч хийгээгүй. Энэ 4 жилд гэхэд л нутгийн удирдлагуудтай ганц ч удаа уулзаагүй. Уг нь Увсаас УИХ-д сонгогдсон гишүүн шүү дээ.

Увс аймагт аль эрт эхэлсэн томоохон бүтээн байгуулалтын ажлууд одоог хүртэл дуусаагүй байна. Ч.Хүрэлбаатар бүтээн байгуулалт хийнэ гэж улсаас төсөв аваад өөрийн хамаарал бүхий компаниудаа тендерт ялуулж, “мөнгө угаадаг”.

Ч.Хүрэлбаатар баруун бүсийн хөгжлийг 3 жил гацаалаа. Гэтэл одоо дахин УИХ-д нэр дэвшиж, бүр Ерөнхий сайд болно гээд улайрч байна. Гадаадынханд газрыг 100 жилээр эзэмшүүлэх хууль ч санаачилж байх шиг. Энэ бол ҮАБ-д маш ноцтойгоор заналхийлсэн явпал. Түүнтэй холбоотой асуудлуудыг холбогдох байгууллагууд нь нэн даруй шалгаж өгнө үү” гэв.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү