Ж.Чинбүрэн: Иргэд шүдний эмнэлгээс элэгний В, C вирус авч байна. Орчин цагт ингэж болох уу

Ж.Чинбүрэн: Иргэд шүдний эмнэлгээс элэгний В, C вирус авч байна. Орчин цагт ингэж болох уу


8 сар

Нийгмийн бодлогын байнгын хороогоор Гепатитын Д вирусийн халдвартай иргэдэд үзүүлж буй тусламж, үйлчилгээний өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Эрүүл мэндийн сайдын мэдээллийн сонссон .

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн:

-Эрүүл мэндийн салбарын халдвар хамгааллыг барьж чадахгүй байна. Мэдээж төвөгтэй асуудлууд олон бий. Эрүүл мэндийн яамнаас "Элэг бүтэн Монгол" хөтөлбөрийг үргэлжлүүлэхээр 13.5 тэрбумын төсөв тавьсан. Энэ хүрээнд зарцуулалтын тайланг Эрүүл мэндийн сайдад асуулга тавьсан. Үүнийхээ хариуг авсан.

Зарцуулалтын тайлангаас харахад 7.6 тэрбумаар үеэ өнгөрөөсөн, үр дүнгүй эм худалдаж авсан байна. хэний ашиг сонирхол байгаад байгаа юм. Би гайхаж байна шүү ХӨСҮТ-ийнхөн. Та нар ямар баримт нотолгоо явуулчихаад ийм байдал гаргаад байгаа юм. Аймаг, нийслэлд нийт 1.4 тэрбумыг хуваарилсан бөгөөд орон нутагт 50-70 сая төгрөг, нийслэлд 135 сая төгрөг хуваарилсан байна. Үүний хэрэгжилт юу болов. Юу, юунд зарцуулав.

ХӨСҮТ 1.8 тэрбумаар оношлуур багаж хэрэгслээ сайжруулсан юм байна. Багц дотор чинь чих хамар хоолойг оношлох багаж орсон байх юм. Энэ тийм чухал байсан юм уу. Энэ нь элэгний өвчлөлтэй тэмцэхэд ямар хэрэгтэй байв.

Тэгэхэд өнөөдөр зарим нэг хариуцлаггүй шүдний эмнэлгээс болж иргэд элэгний В, C вирус халдвар авсан тохиолдол бүртгэгдээд байна. Орчин цагт ингэж болох юм уу. Хянаж шалгаж байгаа зүйл алга.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү