Ж.Сүхбаатар: Би өөрөө гэм буруугүй гэдгээ нотолно

Ж.Сүхбаатар: Би өөрөө гэм буруугүй гэдгээ нотолно


8 сар

Түгжрэлийн сайд асан Ж.Сүхбаатар өнөөдөр мэдээлэл өглөө.Тэрбээр:

-Мэдүүлэг хэдэн удаа өгсөн гэхээс илүүтэй хэрэг шүүхэд шилжсэн. Шүүгч хэрэгтэй танилцаж байгаа. Анх гэрчээр дуудаад дараа нь яллагдагчаар татаад мэдүүлэг авсан.Ногоон автобус хааччив гэхээр би юу хэлэх юм бэ. Албан ёсоор эхний 20 автобусыг нь анх хүлээж авсан. Сая хэл ам үүсдэг нь 80 автобус байхгүй юу.

Хотын дарга бид хоёр олон нийтэд тэр автобусыг танилцуулсан болохоор нийтийн анхааралд өртсөн нь бид 2. Тэр 20 автобусыг анх хүлээж авах үед намайг хууль бусаар үүрэг даалгавар өгч нөлөөлсөн гэж шалгасан.

Энэ нь нотлох баримтгүй. Заавал нэг хүн тодруулах ёстой. Том албан тушаалтан байх ёстой. Тэр нь би болж таарлаа. Би өөрөө гэм буруугүй гэдгээ нотолно.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү