Сонгуульд 27 нам, хоёр эвсэл оролцоно

Сонгуульд 27 нам, хоёр эвсэл оролцоно


8 сар

Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцох улс төрийн 27 нам, 2 эвсэл мөрийн хөтөлбөрт дүгнэлт гаргуулахаар Үндэсний аудитын газарт ирүүлснийг хүлээн авлаа.

Төрийн аудитын тухай хууль, Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хууль, Хөгжлийн бодлого, төлөвлөлт түүний удирдлагын тухай хуульд заасны дагуу УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд оролцох нам, эвслийн мөрийн хөтөлбөрт дүгнэлт гаргахаар 2024 оны 3 дугаар сарын 22-оос 24-ний өдрүүдэд хүлээн авсан юм.

Мөрийн хөтөлбөрөө хүргүүлсэн нам, эвслийн нэрс: /ирсэн дарааллаар/

  • Иргэдийн оролцооны нэгдэл нам /ИОНН/
  • Ард түмний Олонхийн Засаглал нам /АТОЗ/
  • Зүй ёс нам
  • Монгол Шинэчлэлт нам
  • Эх орон нам
  • Ард түмний хүч нам
  • ХҮН нам
  • Монголын либериал ардчилсан нам
  • Иргэний хөдөлгөөний нам
  • Эх орончдын нэгдсэн нам
  • Үнэн ба зөв нам
  • Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн нам
  • Социал демократ нам
  • Ардчилсан нам
  • Үндэсний эвсэл
  • Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам
  • Шинэ нэгдсэн эвсэл /Шинэ нам, Монголын Уламжлалын нэгдсэн нам эвсэл/
  • Монгол Консерватив нам
  • Дэлхийн монголчууд нам
  • Ардчилал шинэчлэлийн нам
  • Гэр хороолол хөгжлийн нам
  • Бүгд найрамдах нам
  • Их Эв нам
  • Монголын хүний төлөө нам
  • Монголын либериал нам
  • Иргэний зориг ногоон нам
  • Хөгжлийн хөтөлбөр нам
  • Монгол Ардын нам
  • Эрх чөлөөний эвсэл нам /Зон олны нам/

Хүлээн авсан мөрийн хөтөлбөр нь холбогдох хуулийн шаардлага хангаагүй тохиолдолд 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн дотор тухайн нам, эвсэлд мэдэгдэж 4 дүгээр сарын 12-17-ны өдрүүдэд зөвлөмж өгч, алдаа зөрчлийг засуулан авна. 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Үндэсний аудитын газар нам, эвслүүдийн мөрийн хөтөлбөрт гаргасан дүгнэлтийг нэгтгэн Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх юм байна. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү