УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Цусны донорын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Чинзориг "УИХ-ын даргад шүүмжлэлтэй хандмаар байна. 3 жилийн өмнө захирамж гаргаж, ЗГ-ын хууль санаачлах эрхэнд ноцтой халдсан" гэв.
Харин УИХ-ын дарга Г.Занданшатар "С.Чинзориг сайд Үндсэн хууль зөрчиж, огцрох болзол хангасан үг хэллээ. Хэлсэн үгэндээ анализ хийгээрэй" гэх хариу тайлбар хийсэн юм.
Мөн хууль санаачлагч, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн "Бидний хийх ёстой ажлыг буруу гэж хэлж байгаа нь УИХ-ын даргын хэлснээр Үндсэн хууль зөрчсөн асуудал шүү. Чи би гэж талцах хэрэг байхгүй шүү" хэмээж, багагүй маргаан дэгдээлээ.