Маргааш буюу хаврын дунд сарын шинийн 8-нд Жанрайсаг бурхны их тахилга болно

Маргааш буюу хаврын дунд сарын шинийн 8-нд Жанрайсаг бурхны их тахилга болно


8 сар
Маргааш /2024.03.17/ хаврын дунд сарын шинийн 8-ны билэгт сайн өдөр бурхан шашны төв Гандантэгчэнлин хийдийн Гунгаачойлин дацанд жилдээ нэг удаа болдог "Маанийн чого" хурах юм байна.
"Маанийн чого" нь нас буян арвижуулах болон хойтын буянд зориулан айлдуулдаг Жанрайсаг бурхны их тахилга аж.

Хаврын дунд сарын шинийн 8 буюу ханш нээх өдөр амьд байгалийн амьдрал сэргэж, хөлдсөн болгон гэсч, ичсэн болгон гарч, үндэс болгон соёолж эхэлдэг учраас урин цагийн эхлэл, ханш нээх өдөр гэж нэрлэдэг байна.

Хятадын Хан Ши гэдэг хаан энэ улиралд газар гэсч, тариалан эхлэхэд тохиромжтой боллоо хэмээн тусгай ёслол үйлддэг байсан учраас уг хааны нэрээр нэрлэх болсон түүхтэй. Монголчууд ханш нээх өдрийг дэлгэрч дээшлэх, буян хурах сайн өдөр хэмээн билгэшээж ирсэн билээ.

Ханш нээх өдрөөр гэртээ сан, утлага уугиулж, шинээр хийхээр зэхэж буй ажлаа эхлүүлэхэд тун тохиромжтой, үр тариа үржиж, мал амьтан төллөдөг учир ажил үйлс бүтэх нигууртай гэж билгэшээдэг байна. Мөн энэ өдөр байгаль дэлхийгээ хайрлан хамгаалж идээ ундааныхаа дээжийг өргөж , газар тариаландаа бэлтгэх, нас барагсдадаа ерөөл маань уншуулж буян хийхэд сайн өдөр.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү