Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар өнөөдөр /2024.03.15/ шар усны үер буусан Баянзүрх дүүргийн 29 дүгээр хороонд ажиллалаа.
Энэ үеэр тэрбээр “Төв цэнгэлдэх хүрээлэнгийн ойр орчимд нэг ч усны хаялага байхгүй. Байсан усны хаялгийг нь дараад том, том орон сууц барьчихсан. Энэ бол маш том гэмт хэрэг. Туул голоос урагш бүх усны хаялага хийж байсан худаг байсан газруудыг таван сая төгрөгөөр торгуулаад орон сууцны хороолол барьчихсан. Энийг шийдье” гэв.
Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх “Доржийн гудамжийн авто зам тэр чигтээ усны хаялага байхгүй. Цайз захаас Да хүрээ хүрсэн зам жаахан бороо ороход л эвдэрдэг. Зүүн хүрээ хотхоны арын хэсэгт мөн байнга ус тогтдог. Усны хаялага байхгүй” гэв.
Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар “Н.Баярмөнх дарга аа өмнө нь энэ асуудлаа шийдүүлж байхгүй яасан юм. Өмнөх 20, 30 жилийн лай ланчигийг би үүрээд явж байна шүү дээ.
Буруутай зураг зурсан, буруутай ажил гүйцэтгэсэн хүүмүсийг хуулийн байгууллагад шилжүүлээд холбогдох хохирлоо нэхэмжлэх ажил хийе. Тооцоо гаргаад дутаж байгаа хэсэг дээр Засгийн газраас дэмжлэг хүсье. Мөн Доржийн гудамж, Дарь-Эхийн гудамж, өнгөрсөн жил үер хамгийн их үер буусан 27, 29 дүгээр хорооны үерийн байгууламжийг бэхжүүлэх зардлыг нийслэлээс шийдье ” гэв.