Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна


9 сар

Ойрын өдрүүдэд инэхн нутгаар цаг агаар тогтуун, хүйтний эрч суларна.

Мөн энэ сарын 05-нд Хангайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн хойд хэсгээр, 06-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн хэсгээр, 07-нд Хэнтийн уулархаг нутаг болон Халх голын сав газраар цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 6-нд говь, талын нутгаар, 7-нд тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -30...-35 градус, өдөртөө -16...-21 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -22...-27 градус, өдөртөө -10...-15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -6...-11 градус хүйтэн, өдөртөө +2...+7 градус дулаан, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -11...-16 градус, өдөртөө +1...-4 градус, бусад нутгаар шөнөдөө -16...-21 градус, өдөртөө -5...-10 градус хүйтэн байна. Хугацааны сүүлчээр хүйтний эрч бага зэрэг суларна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү