2024 оны 02 дугаар сарын 29-ний өдөр буюу өнөөдрөөс Тавантолгой түлш ХХК-ийн дунд, дээд шатны удирдлагууд хамрагдах Ажил олгогчийн сургалт эхэллээ. Энэхүү сургалтыг тус компанийн ХАБЭА-н хэлтсээс Ололт амжилт сургалтын байгууллагатай хамтран зохион байгуулж байгаа юм. Өнөөдөр дунд шатны ахлах мэргэжилтнүүд сургалтад хамрагдаж байгаа бол маргааш буюу 03 дугаар сарын 01-ний өдрийн сургалтад компанийн дээд шатны удирдлагууд хамрагдах юм.
