С.Амарсайхан: Улсын хэмжээнд 1.5 сая мал хорогдоод байна

С.Амарсайхан: Улсын хэмжээнд 1.5 сая мал хорогдоод байна


9 сар

Хаваржилтын нөхцөл байдал, үүний эсрэг хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар УОК-оос мэдээлэл хийлээ. Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан "Хоёр дугаар сарын 15-наас Засгийн газрын шийдвэрээр өндөржүүлсэн бэлэн байдал буюу улбар шар түвшинд шилжин ажиллаж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 192 сумын нөхцөл байдал хүнд байна. Зам нь хаагдсан, одоо болтол холбоо тогтоож чадахгүй байгаа малчин айлууд бий. Тухайлбал, Архангай аймагт сүлжээ барьдаггүй газар амьдардаг 700 гаруй айл өрх байна. Нийт аймгаар нь тооцвол ийм айл өрхийн төлөө их гарна. Гэхдээ аймаг орон нутгаас нь зам гаргах, ямар нэгэн байдлаар харилцаа холбоо тогтоох ажил хийгдэж байна.

Улсын нөөцөөс 6000 тонн өвс тэжээлийг гаргаж нөхцөл байдал хүндэрсэн аймаг, сумын малчдад хүргэх ажлыг хийж байна.

Мөн орон нутгийн нөөцөөс 20 гаруй мянган тонн өвс тэжээлийг нийлүүлж байгаа.

Түүнчлэн 10 мянган тонн тэжээлийн улаанбуудайг аймгуудад хүргэж эхэлсэн.

Явуулын мал эмнэлэг ажиллуулж байгаа. Энэ эмнэлэг нь сульдсан малыг эмчлэхээс гадна малын хорогдолтой холбоотойгоор халдварт өвчин дэгдэхээс урьдчилан сэргийлж байгаа. 

Өнөөдрөөс эхлээд өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаанд өдөр бүр 11.00 цагаас УОК-ын Шуурхай штабаас хаваржилтын нөхцөл байдалтай холбогдуулан мэдээлэл хийнэ.

Цасанд дарагдсан айлуудын хот, хашаа хороог цэвэрлэх ажлыг хийж байгаа. Бүх айлын хашаа хороог цэвэрлэж, цасыг нь холдуулах ажил цаашид үргэлжилнэ. Тэгэхгүй бол шар усны үер дараагийн аюул болох эрсдэлтэй.

Өнөөдрийн байдлаар 1.5 сая гаруй мал хорогдсон байна. Дулаарахаар малын хорогдолтой холбоотой өвчин гарахыг үгүйсгэхгүй. Тиймээс одооноос айлуудаар явж хорогдсон малыг цуглуулж, булах газраа бөөгнүүлж байгаа. Ингэж цуглуулаад газар булж ариутгал халдваргүйжүүлэлтийн ажил хийнэ" гэлээ. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү