Цагаан сар ба Хятадын эдийн засаг

Цагаан сар ба Хятадын эдийн засаг


9 сар

Энэ баяраар дотооддоо, давхардсан тоогоор 474 сая хүн аялж жуулчлалын салбарын орлого 632 тэрбум 687 сая юань болж аялагчдын тоо 34.3 хувиар, орлого 47.3 хувиар өсөв. Улсын хилээр давхардсан тоогоор 13 сая 517 сая хүн орж гарсан байна. Нарийвчилж үзвэл өдөрт дунджаар 1 сая 690 мянган хүн орж гарсан нь өмнөх жилээс 2.8 дахин нэмэгдэв. Цагаан сарын амралтаар кино театруудын орлого 8 тэрбум юань давж, түүхийн рекорд тогтоожээ.

Цар тахлыг давж гарсны дараах анхны цагаан сараар Хятадын хэрэглээ тэлж, хэрэглээний арга хэлбэр шинэчлэгдэж, иргэд уламжлал шинэчлэлийг хослуулж байгаа нь анзаарагдаж байна. Нэг бүлэг хүмүүс сар шинээр гудамж талбайд зугаалж, гэрэлт дэнлүү сонирхож, өөр бүлэг хүмүүс цахимаар арилжаа хийж, музей үзэж, 3D виртуал уран зураг сонирхож амарсан байна.

2024021910595661956

Шинэ технологийн цаг эринд дижитал, ухаалаг шинэ хэрэглээ бий болсон нь хэрэглэгчдийн худалдан авалтад шууд нөлөөлж байна. Хиймэл оюун ухаан AI технологиор бүтээсэн дижитал хөтлөгч сошиал орчинд лайв хийж, видео сайтууд сар шинийн бараагаа цахимаар худалдаж байв. Энэ жил шал цэвэрлэх, аяга таваг угаах машин, гэрийн хаалганы ухаалаг цоож их зарагдсан байна.

Өнгөрсөн оны сүүлчээр хуралдсан төвийн эдийн засгийн ажлын хуралдаанаар хэрэглээг цар тахлын дараах сэргэлтээс тогтвортой өсгөх шинэ шатанд гаргах зорилт дэвшүүлсэн. Худалдааны яам 2024 оныг хэрэглээг дэмжих жил болгон зарлаад байна. Хэрэглээг дэмжих жилийн арга хэмжээний хүрээнд хэрэглээг дайчлах цуврал ажиллагаа зохионо. Хэрэгжүүлж буй олон бодлого үр дүнгээ өгч сар шинээр Хятадын хэрэглээний нөөцийг сайтар дайчилж, хэрэглээний бүтэц шинэчлэгдэн өөрчлөгдөж байна. Хятад жуулчид сар шинээр гадаадад аялсныг гадаадын хэвлэл мэдээлэл Хятад жуулчид мөнгө цацаж байна хэмээн бичицгээжээ. Энэ нь Хятадын сар шинийн хэрэглээ тэлсэн нь дэлхийн эдийн засагт эерэгээр нөлөөлж байна гэсэн үг юм.

2024021911001880426

Луу жилийн сар шинээр Хятадын зах зээлд Норвегийн Сальсон загас, Эквадорын том сам хорхой, Францын вино, Латин Америкийн цагаан сам хорхой, Оросын Супер хавч эрэлт ихтэй байсан нь үүний тод жишээ болно.

Энэ жилийн цагаан сарыг анх удаа НҮБ өөрийн амралтын өдөр болгон тэмдэглэх болсон нь онцлог байлаа. Хүн төрөлхтний 20 хувь ямар нэг байдлаар энэ жилийн сар шинийг тэмдэглэн өнгөрөөсөн гэсэн үг болж байна. Харилцан визгүй зорчих бодлогууд хэрэгжиж, шалган нэвтрүүлэх үйл явцыг хялбарчилж, нислэгийг шугамууд сэргээснээр Хятадын жуулчид гадаадад олноороо аялж байна.

Энэ жилийн сар шинээр Сингапурт нисэх тийзны захиалга өмнөх жилээс 29 хувь, Малайз орох тийзны захиалга 20 хувь, Тайланд орох тийз 16 хувь өссөн байна. Энэ жилийн сар шинээр Хятадын жуулчид дэлхийн 1700 гаруй хотод зочилжээ.

ОУВС нэгдүгээр сарын сүүлчээр Хятадын 2024 оны эдийн засгийн өсөлтийг 0.4 хувиар өсгөж, 4.6 болгосон. Германы эдийн засгийн судалгааны хүрээлэнгийн сүүлийн тайланд, Германы аж ахуйн нэгжүүд Хятадтай илүү хамтран ажиллаж, дэлхийн худалдааны эрсдэлээс өөрийгөө хамгаалах болно гэж онцолсон байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү