АН-ын бүлгээс малчдын зээлийг тэглэх зэрэг арга хэмжээ авах тогтоолын төсөл санаачилж, УИХ-ын даргад өргөн барихаар болжээ

АН-ын бүлгээс малчдын зээлийг тэглэх зэрэг арга хэмжээ авах тогтоолын төсөл санаачилж, УИХ-ын даргад өргөн барихаар болжээ


9 сар

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, Ж.Батсуурь, Ц.Туваан тэргүүтэй төлөөллүүд “Амь нэгтэй Монголчууд” аяныг улс орон даяар зохион байгуулах болсонтой холбоотой Ардчилсан намын даргын тушаал гарсныг танилцууллаа.

Энэ үеэр АН-аас ээлжит бус чуулганыг яаралтай зарлаж хуралдуулахыг шаардав. Тодруулбал, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь "Малчдын нөхцөл байдал хүнд байна. Тиймээс ээлжит бус чуулганыг яаралтай хуралдуулж, Засгийн газарт мөнгө төгрөг шийдэх эрхийг нь өгөх хэрэгтэй. Үхсэн мал босохгүй. Тиймээс хүнээ аврах буюу малчдын зээлийг тэглэх зэрэг арга хэмжээ авах тогтоолын төслийг санаачилж, УИХ-ын даргад өргөн барихаар боллоо" гэсэн юм.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү