Хоёрдугаар сарын 17-ны орой Хятадын өвлийн спортын XIV наадмын нээлтийн ёслол Өвөр Монголын Хөлөнбуйр хотод боллоо.
Энэ нь Бээжингийн өвлийн олимпын дараах анхны үндэсний хэмжээний өвлийн спортын томоохон арга хэмжээ бөгөөд Өвөр Монголд анх удаа зохиогдож буй үндэсний хэмжээний иж бүрэн спортын арга хэмжээ юм.
Эх сурвалжид мэдээлснээр, энэ удаагийн өвлийн спортын наадамд 3000 гаруй тамирчин том 8 төрлийн 180 жижиг тэмцээнд өрсөлдөнө. Тухайлбал спортын тэмцээн 176 ба олон нийтийг оролцуулах 4 жижиг төрлийн тэмцээн зохиогдох бөгөөд 1300 гаруй спортын шүүгч ажиллах болно.