Монгол Улсын Ерөнхийлөгч асан, МоАХ-ы Дарга Х.Баттулга сар шинийн мэндчилгээндээ :"Эх оронтойгоо үлдэх эсэхийг шийдэх хариуцлагатай жил гарч буйг санацгаан Монгол хүний саруул ухаанаар хамтдаа зүтгэцгээе” хэмээсэн нь улс төрийн орчинд ихээхэн шүүмжлэл дагуулаад байна.
Түүний уг мэндчилгээний тухай АН-ын дарга асан, Ардчилсан Хүчний Холбооны Тэргүүн С.Эрдэнэ: "Харин энэ жилийн сонгуулиар АН маань Женкогийн урвагчдаас салж орвол ялах болно. Сүүлийн найман жилийн АН-ын ялагдлыг Женко гэгч урвагч МАН-тай хамтарч зохион байгуулсан. Түүний хорлон сүйтгэх ажиллагаа ганц АН-ыг биш Монголыг сүйрүүлэх бодит аюултай гэдгийг бүх Монголчууд бүү март" хэмээжээ