“Хаврын баярын гала тоглолтын өмнөтгөл Дэлхий нийтээрээ гала тоглолт сонирхъё” арга хэмжээ сүүлийн өдрүүдэд дэлхийн олон газарт зохиогдож байна. ХТРТ-ийн Луу жилийн хаврын баярын гала тоглолтын сурталчилгааны видео ч дэлхийн олон газарт дэлгэцээр гарч, улс орнуудын ард олон Хятадын уламжлалт соёлтой танилцахын чухал цонх индэр болж байна.
“Хаврын баярын гала тоглолтын өмнөтгөл Дэлхий нийтээрээ гала тоглолт сонирхъё” арга хэмжээ саяхан Дубайн Халифа цамхагийн практ зохиогдсон бөгөөд Индонезийн Бандунг-Жакарта хурдны төмөр замын галт тэргэн доторх дэлгэцээр давтан гаргажээ.
ХТРТ-ийн хаврын баярын гала тоглолтын сурталчилгааны видео АНУ-ын Нью-Йорк, Вашингтон, Лос Анжелес, Сан Франциско зэрэг АНУ-ын гол гол хотуудын кино театруудын дэлгэцээр гарчээ. Кино театрууд кино эхлэхийн өмнөхөн хаврын баярын гала тоглолтын сурталчилгааны видеог үзүүлсний зэрэгцээ кино театрын тасалбар худалдаа, амралтын тэнхимийн том дэлгэцэнд давтан гаргаж байна. Энэ ажиллагааны хүрээнд, гол гол 80 кино театруудын нийт 1079 дэлгэц, тэнхимийн 90 цахим дэлгэцээр толилуулах юм.
Үүний зэрэгцээ Фижи Аргентин Казахстан зэрэг орнуудад янз бүрийн хэлбэрээр сурталчилгааны видеог үзүүлж байна.
Н.Уртнасан