Бүсчилсэн хөгжлийн тэргүүлэх чиглэлүүдийг эхний байдлаар тодорхойллоо

Бүсчилсэн хөгжлийн тэргүүлэх чиглэлүүдийг эхний байдлаар тодорхойллоо


10 сар

Хоёр өдөр үргэлжилсэн “Монголын Эдийн засгийн чуулган-Бүсчилсэн хөгжил” чуулганаар хөгжлийн тэргүүлэх чиглэлүүдийг эхний байдлаар тодорхойллоо.

Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг шинэчлэн батлуулснаар эдийн засгийн тэргүүлэх чиглэлүүдэд тулгуурлаж хөрөнгө оруулалтыг төлөвлөснөөр шинэ төвлөрлийн бүс, эдийн засгийн олон тулгуур, орон нутагт эдийн засаг тэлэх суурь бий болж, Улаанбаатар хот руу чиглэсэн шилжилт хөдөлгөөн, агаарын бохирдол, түгжрэл зэрэг тулгамдсан асуудал шийдэгдэнэ гэж үзэж байна.

Хангайн бүсийн тэргүүлэх чиглэл

  • Төрөлжсөн аялал жуулчлал  (археологи, амралт, рашаан сувилал, шашин)

Баруун бүсийн тэргүүлэх чиглэл

  • Баруун бүсийн эдийн засгийн коридорыг түшиглэсэн худалдаа, үйлчилгээ,

Хойд бүсийн тэргүүлэх чиглэл

  • Шинжлэх ухааан техонологи, аж үйлдвэр, эрчимжсэн мал аж ахуй, газар тариалан

Төвийн бүсийн тэргүүлэх чиглэл

  • Эрчимжсэн ХАА, хүнсний үйлдвэрлэл, хил орчмын аялал жуулчлал

Зүүн бүсийн тэргүүлэх чиглэл

  • Боомт, тээвэр логистик, эрчимжсэн мал ахуй, хил орчмын аялал жуулчлал

Говийн бүсийн тэргүүлэх чиглэл

  • Уул уурхай, хүнд үйлдвэр, барилгын материалын үйлдвэрлэл

Эдгээр тэргүүлэх чиглэлийг дэмжсэн дэд бүтэц, тээвэр логистикийн сүлжээ, ажиллах хүч, нийгмийн үйлчилгээний тогтолцоо болон татвар, хөрөнгө оруулалт эрх зүйн орчноо хэрхэн сайжруулах талаар бүс тус бүрдээ тодорхойлоод саналуудаа эцэслэж нэгтгэх юм. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү