ХТРТ-ийн сар шинийн гала тоглолтыг танилцуулах арга хэмжээ Нью-Йоркт болов


1 сар

ХТРТ-ийн луу жилийн сар шинийн гала тоглолтыг танилцуулах" Сар шинийн гала тоглолтын оршил" нэртэй арга хэмжээ орон нутгийн цагаар 1-р сарын 26-нд АНУ-ын Нью-Йорк хотноо зохиогдож, БНХАУ-аас НҮБ-д суугаа суурин төлөөлөгч Жан Жүнь, НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын орлогч бөгөөд Соёл иргэншлийн холбооны ахлах төлөөлөгч Мигель Анхель Моратинос, НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Ли Жүньхуа, Шүй Хаолян болон Америк, Япон, Польш, Филиппин, Малайз, Вьетнам, Куб, Никарагуа, Маврики зэрэг орнуудаас НҮБ-д суугаа суурин төлөөлөгч, дипломатууд, НҮБ-ын Нарийн бичгийн дарга нарын газрын албаны хүмүүс зэрэг 200 гаруй зочин оролцжээ.

2024012815361978109

ХКН-ын Төв хорооны Суртал ухуулах яамны дэд сайд, ХТРТ-ийн ерөнхий захирал Шэнь Хайшюн видеогоор хэлсэн үгэндээ, хаврын баяр бол Хятадын уламжлалт чухал баяр дурсгал байж, дэлхийн 1/5-ийн хүн ам энэхүү баярыг тэмдэглэн өнгөрүүлдэг. Саяхан НҮБ-ын 78-р сонгуулийн ерөнхий ассамблей шийдвэр баталж, хаврын баярыг НҮБ-ын албан ёсны баяр дурсгалын өдөр болгосон нь дорнын соёлын үнэ цэнэ, мөн НҮБ-аас олон ургалч, багтаамжтай соёлын үзэл баримтлалыг дээдэлж буйг гүйцэд харууллаа. Битүүний орой сар шинийн гала тоглолт сонирхох нь Хятадын ард түмний сар шинээ угтан тэмдэглэх хэвшил, зуршил болсон юм. Энэ жил ХТРТ 41 дэх удаагийн гала тоглолтоо дэлхийн 68 төрлийн хэл, олон ургалч индэр тавцангаараа дэлхийн улс түмэнд хүргэх болно гэжээ.

Post image
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү