Ардчилсан намаас өнөөдөр /2024.01.29/ ногоон автобусны худалдан авалтын хянан шалгах түр хороотой холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.
АН-ын гишүүн Ц.УЯНГА:
-Өнгөрсөн оны аравдугаар сарын 29-нд ногоон автобусны худалдан авах ажиллагаатай холбоотой хянан шалгах түр хороо байгуулагдаж, ажлын хэсгийг миний бие ахалж байна. Энэ хугацаанд эрх бүхий албан тушаалтнаас худалдан авалттай холбоотой шаардлагатай бичиг баримтыг авах хүсэлт гаргасан ч өгөөгүй. Нийт шаардлагатай баримтын 40 хувийг л өгсөн. Тиймээс бид УИХ дахь АН-ын бүлгээс дэмжлэг авч хамтарч, арваннэгдүгээр сарын 29-нд УИХ-ын 25 гишүүний гарын үсэгтэйгээр УИХ-ын даргад хүргүүлсэн байгаа. Харамсалтай нь энэ хугацаанд 50 хоногоор сунжруулж Үндсэн хуулийн Улсын Их Хурлын тухай хуульд заасан нэн яаралтай хойшлуулашгүй ажиллагаа явуулах заалтыг УИХ-ын дарга хойш тавьж байна.
Өөрөөр хэлбэл, сонгуулийн эрх мэдлийн хүрээнд ногоон автобусны хэргийг хянан шалгах ажлыг уяж байгаа.
Учир нь УИХ-ын дарга Г.Занданшатарт хянан шалгах түр хороо байгуулах хүсэлтийг нийтэд сонсгох сонсголын хүрээнд хүлээж аваад байна. Үндсэндээ бид болсон үйл явдлын хүрээнд сонсгол явуулах эрхзүйн хүрээтэй болохоос шүүхийн шатанд мөрдөн шалгах ажиллагааны шатанд хүргэх хэмжээнд статустай биш.
Эрх баригчид нүүрсний сонсгол, Хөгжлийн банкны шүүх хурлаар нэр төдий хариуцлага ярьж, жүжигчилсэн тоглолт хийсэн ч хэнд ч бодит хариуцлага тооцоогүй.
Сонгуулийн өмнө эрх баригчид жүжгээ үргэлжлүүлж, хотын дарга асан Д.Сумьяабазар буруугүй, дунд, доод шатны албан тушаалтнууд д буруутай мэтээр харуулах гэж байна. Хэрэв хянан шалгах түр хороо байгуулагдсан бол ядаж хил гаалийн бичиг, дансны хуулгаас эхлээд мэдээллийн иргэдэд нээлттэй танилцуудах байлаа. Авлигатай тэмцэх газар шалгагдаж байгаа гэх 25 хүнийг ногоон автобусны хэрэгт биш, цахилгаан автобусны доторх эд ангийг сольсон гэх хэрэгт л буруутгаж байгаа.
АН-ын гишүүн Б.ГАНХӨЛӨГ:
-Хэрэв ногоон автобусны худалдан авалттай холбоотой мэдээллүүд иргэдэд нээлттэй болбол эрх баригчид бусад хулгайг яаж хтйдэг нь нээлттэй болно. Нээлттэй болснооо иргэд хяналтаа тавьж, хулгайчууд дараагийн хулгайгаа хийж чадахгүй. 2024 оны нэгдүгээр сарын 17-нд УИХ-аас ногоон автобусны хулгайг хянан шалгах түр хороог байгуулсан. Өнгөрсөн оны есдүгээр сард ногоон автобусны хэрэг нийгэмд гарч, аравдугаар сарын сүүлд АН-ын гишүүн Ц.Уянгаар ахлуулсан таван хүний бүрэлдэхүүнтэй гишүүд түр хороо байгуулсан.
Нийт 318 тэрбум төгрөгийн хулгай шалгагдаж байна.
Хууль хяналтын байгууллагууд гарч ирээд 25 хүнийг шалгаж байгаа гээд л мэдээллээд байгаа. Гэхдээ гол хариуцлага тооцох хүмүүс болох хотын тухайн үеийн удирдлагууд Д.Сумьяабазар, Ж.Сүхбаатар нарыг шалгаагүй. 318 тэрбумын талаар нь л шинэ автобус авах боломжтой байхад нийт дүнгээр нь хуучин автобус авна гэдэг бүхэлдээ хулгай.