Төв банкны удирдлага мэдээлэл хийв

Төв банкны удирдлага мэдээлэл хийв


10 сар

Энэ онд Хятад улс мөнгөний ямар бодлого хэрэгжүүлэх вэ гэдэгт дэлхий нийт анхаарч байна. Хятадын төв банк хоёрдугаар сарын 5-ны өдрөөс бодлогын хүүг 0.5 нэгжээр бууруулна гэж зарлав. Өчигдөр болсон хэвлэлийн бага хуралд Хятадын Төв банкны захирал мэдээлэл өглөө.

 2024012510312360381

Хятадын Төв банкны захирал Пань Гүншэн, Хятад улс мөнгөний тогтвортой, уян хатан бодлого барьж, мөнгөний бодлогын эдийн засгийн үр ашгийг дээшлүүлж, эдийн засгийн өсөлтөд таатай орчин бүрдүүлнэ. Өнгөрсөн жил бодлогын хүүг хоёр удаа бууруулсан. Ингэснээр зах зээл дэх бэлэн мөнгөний эргэлт сайжирч, эдийн засагт бодитой дэмжлэг болсон. Ер нь өнгөрсөн жилүүдэд дэлхийн хөгжингүй орнуудын мөнгөний бодлого савлагаа ихтэй байв. Тэдгээрийн дэргэд Хятадын мөнгөний бодлого тогтвортой байж, бодлогын зохицуулалт боловсронгуй болж ирсэн. Энэ нь эдийн засгийн тогтвортой өсөлтөд таатай нөхцөл бүрдүүлсэн юм гэжээ. Америкийн Холбооны нөөцийн сангийн мөнгөний бодлого энэ онд өөрчлөгдсөн. Энэ нь Хятадын мөнгөний бодлогод ямар нөлөө үзүүлэх вэ гэсэн асуултад Пань Гүшэн хариулахдаа, 2024 онд хөгжингүй орнуудын мөнгөний бодлого бусад орнуудад нөлөөлөх байдал буурах хандлагатай байна. Энэ нь Хятадын мөнгөний бодлогын бие даасан байдалд ашигтай бөгөөд мөнгөний бодлогын макро зохицуулалт хийх орон зайг тэлж байгаа юм. Энэ дашрамд мэдээлэл болгоход нэгдүгээр сарын 25-ны өдрөөс ХАА-г дэмжиж ахин олгох зээл, бага дүнтэй давтан зээлийн хүүг 0.25 бууруулна. Хоёрдугаар сарын 5-ны өдрөөс бодлогын хүүг 0.5 нэгжээр буруулна гэв.

 2024012510315132988

2023 оны эцсийн байдлаар жижиг зээлийн үлдэгдэл өмнөх жилээс 23.5 хувь өссөн. Мөн мэргэжлийн, шилдэг, шинэлэг өвөрмөц жижиг, дунд ААН-д олгосон зээл 18.6 хувь өссөн. Шинжлэх ухаан технологийн жижиг, дунд ААН-д олгосон зээл 21.9 хувь өссөн. Боловсруулах салбарт олгосон дунд болон урт хугацаатай зээлийн үлдэгдэл 31.9 хувь нэмэгдсэн байна.

Хятадын төв банкны захирал Пань Гүншэн банк санхүүгийн эрсдэлээс хамгаалах асуудлаар хэлэхдээ, "Өнгөрсөн жилээс хойш олон салбар, орон нутгийн захиргаа үр ашигтай арга хэмжээ авсан. Үүний дүнд орон сууц, үл хөдлөх хөрөнгө, орон нутгийн өрийн эрсдэлээс хамгаалж чадсан. Ялангуяа тухайн салбарын толгой компаниудын үйл ажиллагааг тогтвортой байлгаж чадлаа. Банк санхүүгийн асуудалд Төв банк хяналт тавьж, удирдах ерөнхий газартай хамтарч орон сууц үл хөдлөх хөрөнгийн шилдэг компаниудын нөөц хөрөнгийг эргэлтэд оруулж, мөнгөний урсгалыг сайжруулсан гэв.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү