Ж.Соронзон албан тушаалдаа эргэн томилогдохоор ДАВЖ ЗААЛДЛАА

Ж.Соронзон албан тушаалдаа эргэн томилогдохоор ДАВЖ ЗААЛДЛАА


10 сар

Монгол-Оросын хамтарсан III сургуулийн захирал Ж.Соронзонг 2022 оны есдүгээр сард ажлаас нь чөлөөлсөн.

Улмаар өнгөрөгч 2023 оны арваннэгдүгээр сард Ж.Соронзон албан үүрэгтээ буцаан томилогдохоор БШУЯ-ыг шүүхэд өгч, Сүхбаатар дүүргийн захиргааны хэргийн шүүхээс түүнийг буцаан томилох боломжгүй гэж үзсэн байдаг.

Тэгвэл Ж.Соронзон анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах шатны шүүхэд хандсан байна.

Сануулахад, Ж.Соронзонг албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу тал бий болгосныг АТГ-аас тогтоож, яллагдагчаар татсан бөгөөд хэргийг 2023 оны тавдугаар сард Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлээд байгаа юм.

Одоогоор  Ж.Соронзонд хилийн хориг тавьж, нэр бүхий хүмүүстэй уулзахыг хориглоод байгаа бөгөөд Ж.Соронзонгийн хамаарал бүхий "Эрхга" ХХК-ийн дансыг битүүмжилсэн хэвээр байна. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү