Ахмадууд: Ногдол ашиг гэж 2 кг ааруулын мөнгө өгөхийг хүлээн зөвшөөрөхгүй, 580 мянгыг өг

Ахмадууд: Ногдол ашиг гэж 2 кг ааруулын мөнгө өгөхийг хүлээн зөвшөөрөхгүй, 580 мянгыг өг


10 сар

Эрдэнэс Тавантолгой ХК-ийн 1072 хувьцааны ногдол ашгийг шаардсан иргэд “нүцгэн” акц зохион байгуулж, мэдээлэл хийлээ.

Иргэн Г.Хажидмаа “Засгийн газар бидний шаардлагыг хүлээж авч, ногдол ашиг хуваарилах тогтоолын төслийг УИХ-д өргөн барьсан. Харамсалтай нь УИХ Монголын ард түмнийг баялагт нь эзэн болгохыг хүсэхгүй байна.

 

Монголын нийт хүн амын 75 хувь нэн ядуу болсон байхад УИХ ард түмэнд ямар ч ашиггүй шийдвэр гаргалаа

 

У.Хүрэлсүх Ерөнхийлөгч болохдоо Монголын ард түмнийг баялагт нь эзэн болгох амлалт өгсөн. УИХ-ын гишүүд Ерөнхийлөгчийн энэ амлалтын эсрэг шийдвэр гаргасан байна. Тиймээс Ерөнхийлөгчийг, монголчуудыг бидэнтэй нэгдэхийг уриалж байна” гэв.

Засгийн газрын тогтоолын дагуу Эрдэнэс Тавантолгой ХК-ийн 34 хувийг ард түмэнд эзэмшүүлбэл нэг иргэнд 1280 ширхэг хувьцаа оногдох ёстой. Одоо Эрдэнэс Тавантолгой ХК-ийн 15.34 хувийг монголчууд эзэмшиж байна. Үүн дээр шинээр төрсөн хүүхдүүдийг нэмэхээр 23 хувь болно. 34 хувийн үлдэгдэл 11 хувь ямар хүмүүст ногдож байна вэ.

Мөн тэрбээр “БЭТ Ж.Ганбат 2022 оны ногдол ашигт 116 000 төгрөг өгнө гэнэ. Энэ мөнгөөр юу авах вэ? 2 кг ааруул ч авч хүрэхгүй. Засгийн газар оны өмнө 580 000 төгрөг тараах боломжтой гэж ярьсан" гээд Цагаан сарын өмнө ард түмэнд 580 000 төгрөг өгөхийг шаардаж байна" гэв.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү