БШУЯ: Сурагчдын хоцрогдлыг арилгах зорилготой шинэ үнэлгээний систем нэвтрүүллээ

БШУЯ: Сурагчдын хоцрогдлыг арилгах зорилготой шинэ үнэлгээний систем нэвтрүүллээ


10 сар

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас сурагчдын өөрийгөө үнэлэх soril.eec.mn сайтын талаар танилцууллаа. Уг системд регистрийн дугаараар нэвтэрч эцэг эх, сурагчид өөрсдийн мэдлэгийг үнэлэх боломжтой. Улмаар хоцрогдол нөхөх хичээлийг холбож өгсөн аж. Одоогийн байдлаар математик, монгол хэлний хичээлээр өөрийгөө сорих боломжтой бөгөөд ирэх дөрөвдүгээр сарын 1-нд бүх хичээлийг багтаахаар төлөвлөж буйг мэдээллээ.

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан "Шинээр хэрэгжиж эхэлсэн багц хуулиар бид зургаан том шинэчлэлийн бодлого буюу боловсролын шинэ сэргэлтийн бодлого хэрэгжүүлэхээр ажиллаж буй. Энэ хүрээнд үндэсний үнэлгээний тогтолцоог бэхжүүлэх, шинэчлэхээ зарласан. Үнэлгээ бол боловсролын чанарыг хэмждэг том хэмжүүрийн нэг. Өнгөрсөн арванхоёрдугаар сард манай улс анх удаа боловсролын чанарын үнэлгээнд хамрагдаж нийт 81 орноос 48 дугаарт жагссан. Олон улсын байгууллагаас явуулдаг тус үнэлгээнд 15 хүртэлх насны 7 200 орчим хүүхэд хамрагдсан. Багш сурагчдын үнэлэмж бодит байдал дээр их зөрүүтэй байдаг. Иймд бид сурагчдын өөрийгөө үнэлэх soril.eec.mn системийг өнгөрсөн долоо хоногоос эхлэн нэвтрүүлж эхлээд буй. Энэ хугацаанд 75 мянган хүүхэд өөрсдийн түвшнийг тодорхойлсон байна" гэлээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү